17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Цагаан сарын баярыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхий захирлын тушаал гарсан байна. Уламжлал есоор сар шинийн баярын өмнө Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аваргууд болон Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулах тэргүүний ажилтнуудыг тодруулах юм. Цагаан сарын баярын үйл ажиллагааг зохион байгуулах төв ажлын хэсгийн даргаар Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу ажиллах бол Хөдөлмөрийн аварга, Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх тэргүүний ажилтнуудыг шалгаруулах ажлын дэд хэсгийг Үйлдвэр техникийн газрын дарга П.Батболор удирдах ажээ.















