Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ган бөмбөлгийн цехийн нүүрс хийжүүлэх хэсгийн ажилчдыг эрүүл мэндийн тогтмол хяналтанд оруулж байхаар болсон байна.
Тус хэсэг 12 ажилчинтай. Хүнд хортой нөхцөлд ажилладаг эдгээр ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарах үүднээс тус цехийн удирдлага Эрдэнэт сувилалын цогцолбор, ХАБЭАБОХХ-ийн эрүүл ахуйч эмчид хүсэлт тавьсны дагуу уг шийдвэрийг гаргажээ.
Нүүрс хийжүүлэх хэсгийн ажилчид жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, диспансерын эмчийн тогтмол хяналтанд байх юм. Ингэснээр тус цехийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлөөс ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг тооцож ажилчдаа эрүүлжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байна. Энэ нь өвчлөлийг эрт оношлох, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалт болон өвчлөлийн хоногийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.















