Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс бүтцийн нэгжийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнуудын дунд манлайллын хурлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн ээлжит хурлыг ХАБЭАБОХХ-ийн ХАБ-ын албаны дарга Б.Баттайван удирдаж, тус хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ болон тус хэлтсийн ажилтнууд, үйлдвэрийн цех нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерүүд оролцлоо.
Хурлаар цех нэгжүүдийн дундХөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, шийдвэрлэв.Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолыг цайны цагаас өмнө өгөх явдал гарч байгаа нь хөдөлмөрийн горим алдагдахад хүргэж байгаа тухай онцолж, зохих арга хэмжээ авч цаашид ийм асуудал гаргуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын 4-р шатны үзлэг, хяналтыг зохион байгуулахдаа тухайн цех нэгжид урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэтийн байдлаар шалгах болсныг нийт цех нэгжүүдийн ХАБ хариуцсан ажилтнуудад санууллаа. Ингэснээр тухайн цех нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн асуудал хэрхэн явагдаж буйг бодитоор харж дүгнэх боломжтой гэж үзжээ.
Мөн манлайллын хурлаар цех нэгжийн ХАБ хариуцсан ажилтнуудын гаргасан санал хүсэлтийг ажил хэрэг болгон, асуудлыг цаг алдалгүй шийдэн өгч ХАБЭАБОХХ, цехүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнуудын уялдаа холбоог сайжруулан нэгэн зорилгын төлөө ажиллах тухай ярилцсанаар үр дүнтэй болсон байна.















