Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс удирдлагын манлайлал, ажилтны оролцоог идэвхжүүлэх зорилгоор Манлайллын сургалтыг шат дараатай зохион байгуулж, сургалтанд оролцогчдын санал асуулгаар сургалтын үр дүнг гаргасан байна.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн манлайлал, оролцоо” сургалтын чанарыг дүгнэхдээ “Хичээлийн агуулга”, “Сургалтын арга барил”,” Ач холбогдол”, “Нэмэлт” гэсэн асуулгаар оролцогчдын саналыг үндэслэн тооцжээ. Сургалтанд оролцсон 450 гаруй инженер техникийн ажилтнууд манлайллын сургалтын хичээлийн агуулга нь маш сайн, хангалттай гэж дүгнэсэн бол сургалтын арга барил, ач холбогдлыг маш сайн, хангалттай гэж бүгд дүгнэжээ. Иймээс манлайллын сургалтыг үйлдвэрийн ИТА-ын дунд үргэлжлүүлэхээр болсон байна. Тус сургалтыг тухайн цех нэгжийн удирдлага ажлаа сайн мэддэг, удирдлагын арга барил, үйл хөдлөлөөрөө бусдыг манлайлж чаддаг байх ёстой гэсэн зарчмын дагуу Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н ажилтнууд өөрсдөөсөө үлгэрлэн манлайллыг эхлүүлэх зорилгоор 2016 оноос зохион байгуулсан юм. Манлайллын сургалтыг ажлын байрны эрсдлээс эхлэн, аюулгүй ажиллагааны 5 “а” зарчим дээр тулгуурлан явуулсан нь үр дүнтэй болсон байна. Сургалтын үндсэн зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н удирдлагын тогтолцооны хэрэгжилт, өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, салбарын тэргүүн туршлагыг судлан ХАБЭА-н удирдлагын тогтолцооны сайжруулалтыг хийх боломжийг бий болгоход чиглэгджээ.
















