Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайн гүн доошлох тусам эрдэс болон хүдрийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөөр байгаа.Иймээс цуглуулагч урвалжийг үйлдвэрлэлд турших ажлыг эхлүүлж, 2000 оны 4-р сарын 10-аас өнөөдрийг хүртэл олон арван цуглуулагч урвалжийг туршиж иржээ. Сүүлийн жилүүдэд АНУ-ын Сайтел фермийн “51-40” урвалжийг үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа юм. Энэ урвалж нь үнэтэй, зарим бодис нь байгал экологийн хувьд сөрөг нөлөөтэй, ашиглах боломжгүй учир дагалдах цуглуулагч урвалж зайлшгүй хэрэгцээтэй болсон юм. Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд олон жилийн судалгаа шинжилгээний дүнд “Эйпи” цуглуулагч урвалжийг туршиж байгаа ажээ.
“Эйпи” урвалж нь эдийн засгийн хямралтай байгаа энэ үед үнэ хямд бөгөөд молибдений авалтанд технологийн хувьд давуу талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Шинэ цуглуулагч урвалжийн туршилтын хугацаанд Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 87 хувийн зэс авалттай, 23,3 хувийн чанартай зэсийн баяжмал, 40 хувийн молибден авалттай, 49,18 хувийн молибдений баяжмал үйлдвэрлэжээ. Цаашид цуглуулагч урвалжийн идэвхийг төгөлдөржүүлэн сайжруулах, үнийг хямдруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэж Ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү ярилаа. Ил уурхайгаас олборлон, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдэр үйлдвэрийн стандартын дагуу өгөгдөж, хүдэр дэх зэсийн хоёрдогч зэсийн агуулгын өсөлт нь төлөвлөгөөнөөс илүү чанартай зэс, молибдений баяжмал үйлдвэрлэхэд эерэгээр нөлөөлжээ.


















