Засвар механикийн заводын Механик цехийн хамт олон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх хагас автомат шугамыг ашиглалтанд оруулснаас хойш 2 дахь сардаа амжилттай ажиллаж байна.
Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх хагас автомат шугам юм. Тус хамт олон туузан дамжуулгын өнхрөвч дотооддоо үйлдвэрлэснээр өөрийн үйлдвэрийн төдийгүй бусад уул уурхайн үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах боломжтой болжээ. 2016 оны 12-р сард Баяжуулах үйлдвэрийн хэрэгцээт 500 гаруй өнхрөвч үйлдвэрлэж, нийлүүлсэн байна.
Эдийн засгийн хувьд үр ашиг бүхий импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр нэвтрүүлж буй туузан дамжуулгын шугамыг бүрэн хүчин чадлаар нь ашигласнаар жилд 10 000 ширхэг өнхрөвч үйлдвэрлэх боломжтой юм. Засвар механикийн заводынхан өөрсдийн хүчээр хийж туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж байна.















