Эрдэнэт үйлдвэрХХК-ийнЧанар хяналтын хэлтсээс сард 2 удаа “Чанарын өдөр”-ийг зохион байгуулдаг. Өнөөдөр болсон “Чанарын өдөр”-өөрЗасвар механикийн заводын тухайн сард гаргасан цутгамал бүтээгдэхүүний бракийн тоо хэмжээ,химийн найрлагын металлын лабораторийн шинжилгээний үр дүнгээр цутгамал бүтээгдэхүүний найрлагад гарах зөрүү үүсэхээс сэрэмжлүүлсэн мэдэгдлүүдэд ямар арга хэмжээ авч ажилласныг танилцуулж байхаар шийдвэрлэв.
2016 оны эхний 10 сард тээрэм дэх зөв бус илэгдсэн ган бөөрөнцгийн хэмжээ 10-20 хувь байсан бол 11-р сараас хойш хийгдсэн хэмжилтээр 20-40 хувь болж өсчээ. Тээрмүүдийн цагийн дундаж ачааллаас дүгнэхэд төлөвлөгөөт ачааллаас 1 орчим тонн цагаар багахүдэр боловсруулсан байна. Ширхэглэгийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд +0,2 мм-ийн ангийн агуулга 10 хувиас буурахгүй байгаа зэрэг үр дүнгүүд гарчээ. Энэ нь ган бөөрөнцгийн чанар дээр илүү анхаарах шаардлагатайг харуулж байна.Иймээс нэг сарын хугацаанд багтааж ган бөөрөнцгийн стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.
Мөн “Чанарын өдөр”-өөр рентгэн шуурхай шинжилгээний лабораторийн БСТ-001-16 д өөрчлөлт оруулан, нэг сарын хугацаанд багтааж батлуулахшийдвэр гаргав. “Чанарын өдөр”-өөр зэсийн баяжмалын технологийн болон таваарынметалл авалтын зөрүүг үнэлэх ажлын хөтөлбөрийг санал нэгтэй зөвшөөрсөн бөгөөд хөтөлбөрт тусгасан ажлуудыг тогтоосон хугацаанд хариуцсан цех хэлтсүүд гүйцэтгэж, үр дүнгньнэгтгэн хэлэлцэж байхаар болов.
















