Анхны нано технологийн даавууг Эрдэнэтэд үйлдвэрлэж эхэллээ

      “Эрдэнэт хивс” ХХК нь Монгол улсын Засгийн газрын үйлд-вэржилтийн шинэ эрин үеийг бий болгох, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих бодлогын хүрээнд  Хөгжлийн банкаар дамжуулан олон улсын зах зээлд гаргасан Чингис бондын эх үүсвэрээр “Ноосон нэхмэл даавуу үйлдвэрлэх”, ”Ноолуурын үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлт”  гэсэн хоёр  төслийг амжилттай хэрэгжүүлж, 22.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг дэмжүүлж, одоогоор 13.6 тэрбум төгрөгийн техник технологийн шинэчлэл хийгээд  байна. Эдгээр төслүүдийн хүрээнд:
   -Бельги улсын Van De Wiele   фирмийн UCI03 маркийн нэхэх машин
   -Герман улсын “Флейснер” мар-кийн ноос угаах шугам
   -Нано боловсруулалтын Finishing Line BL 3200 маркийн машинуудыг тус тус суурилуулан ашиглалтанд оруулж, энэ оны 11-р сарын 29-нд нээлт хийлээ.
     “Эрдэнэт кашмер” ХХК  нь 2014 онд  ШУТИС-тай хамтран, эрдэмтэн багш Р.Мядагмаагийн  нанотехнологийн аргаар ус, хог болон шингэний гаралтай бохирдол түлхэх чадвартай ухаалаг даавуу (smart textile) гарган авах технологийг Монгол улсад нутагшуулах зорилгоор “Нанотехнологийн туршилт судалгааны” төвийг компани дээрээ байгуулж, Германы Котема фирмд зохион бүтээсэн нано боловсруулалт хийх шугамыг амжилттай суурилуулж  ашиглалтанд орууллаа. Энэ аргыг Герман улсын Патентын газар шалган баталгаажуулж, олон улсад хэрэглэх “Патентын эрх” олгосон байна.
     Цагт 60-300 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай энэ тоног төхөөрөмжийн удирдлагын систем нь бүрэн автоматжсан, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй юм. Мөн боловсруулалтын явцад гарсан алдаа болон эвдрэл гэмтлийг сүлжээгээр хайж засах программ суулгасан бөгөөд засвар үйлчилгээг Германы компаниар хийлгэх давуу талтай.
     “Эрдэнэт хивс” ХХК 2014 оны 2-р улирлаас Монгол улсын зах зээл дээр анх удаа өндөр технологийн аргаар Smarttxtile буюу ухаалаг даавуу үйлдвэрлэж эхэлсэн  байна.  Энэ  даавуу бороо, цасны ус болон шингэний гаралтай бүх төрлийн бохирдол түлхдэг, элэгдэл багатай, амьсгалах чадвартай учраас монгол гэрийн гадуур цагаан бүрээс, авто машины хучилга, уул уурхай, эмнэлгийн хөдөлмөр хамгааллын хувцас хийхэд нэн тохиромжтой юм байна. Нано боловсруулалттай даавууны өөр нэг онцлог нь хүчил, шүлтний нөлөөнд цоордоггүйг тодорхойлсон байна.

     Тус компанийн үйлдвэрлэсэн  анхны   ухаалаг   даавууг   “Модерн   гэр” ХХК худалдан авч гэрийн бүрээс оёулж, монгол төдийгүй Франц, Англи, Солонгос улсын зах зээлд гаргажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ч.Бямбаа “Үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг 30 гаруй ажилтанд энэхүү ухаалаг даавуугаар хувцас хийлгэж өмсүүлэхэд эдэлгээ сайтай байна. Нано технологийн даавуугаар хий-сэн хувцас ус, тос зэрэг гадны нөлөөг түлхдэг, хиртэлт багасдаг юм байна. Нано технологийн хувцасны өнгө үзэмж сайн,  тэр  хувцсыг  цэвэрлэгээнд өгөхөд маш хурдан цэвэрлэгддэг. Ийм давуу талтай учраас бид эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг 1000 орчим ажилчны хувцсыг энэ даавуугаар хийлгэх бодолтой байна гэж шинэ бүтээгдэхүүний сурталчилгааны мэдээлэлд ярилцлага өгсөн байна. ШУТИС ийнхүү Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” ХХК-тай хамтран монгол эрдэмтний олон жилийн судалгааны үр дүнд бий болсон нээлтийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэн Монгол улсад анхны өндөр технологийн инновацийн бүтээгдэхүүнийг амжилттай гарган авлаа.

“Аттила” брэндийг зах зээлд нийлүүлж байна
     “Эрдэнэт хивс”  ХХК  2014 онд  Бельги улсын Van De Wiele фирмийн UCI03 маркийн шинэ машин суурилуулснаар гогцоо, хавтгай болон зүссэн гадаргуутай нэхээсийг хослуулсан “АТТИЛА” брэндийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэллээ. Энэ нь ийм маркийн 5 метрийн ажлын өргөнтэй дэлхийн анхны машин, Ази тивд анх удаа суурилагдсанаараа онцлог юм.
     Нэхмэлийн шинэ машины нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр: -Өнөөдөр Эрдэнэтэд Чингис бондын хур бууж байна. Учир нь Чингис бондоор санхүүжсэн олон үйлдвэр ашиглалтанд орж байна. Чингис бонд орж ирснээр Монголын аж үйлдвэр өндийж эхэлснийг энэ олон үйл явдал нотолж байна. “Эрдэнэт хивс” ХХК гэхэд дэлхийн хамгийн сүүлийн үеийн нэхэх машин  суурилуулаад  Монголыг дэлхийд таниулах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. “Аттила” брэнд үнэхээр сайн хивс болсон байна.


     Монголчууд ийм дэвшил хийснээр хонины ноосоор хивс болон бусад төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Ингэснээр энэ үйлдвэрт ноосоо нийлүүлж байгаа малчдын орлого нэмэгдэнэ, нөгөө талаар Эрдэнэтэд ажлын байр, экспортын орлого нэмэгдэнэ. Энэ бүхэн валютын ханшийг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэв.
     “Эрдэнэт текстайл” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Энхбаяр: -Манайх энэ удаа дэлхийд тэргүүлэгч технологийг Монголд нэвтрүүлж байна. Нэхэх цехийн 5 метрийн өргөнтэй машиныг “Эрдэнэт хивс” компанид суурилууллаа. Энэ машины бүтээмж өндөр, мөн нэг хивсэн дээр гурван төрлийн нэхэлт хийдэг онцлогтой. Түүнчлэн нэг сая үслэг утасны нягтралтай хивсийг бид нэхэж чаддаг боллоо. Энэ нь цаашид 1,2 сая үслэг утасны нягтралтай хивс нэхэх боломжтой тоног төхөөрөмж юм. Олон жил ажилласан туршлагатай дизайнерууд манайд ажилладаг учраас “Аттила” брэндийн зураг, өнгөний зохицол маш сайхан болсон.  Манай бүтээгдэхүүн гадаадын 20 гаруй оронд экспортлогдож байна. “Аттила” брэндийг Европын орнууд руу түлхүү гаргана гэж ярилаа.

 

Ж.ОЮУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %