Компанийн бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагааны 2016 оны хэрэгжилтийг хэлэлцэх, үнэлэх тайлангийн хурал энэ сарын 9-нд Ерөнхий захиргааны IIбайрны хэлэлцээрийн танхимд боллоо. Хуралд Хөгжлийн хэлтсийн дарга, Инновацийн төвийн ажилтнууд болон бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн менежер, чиглүүлэгчид нийт 26 ажилтан оролцов.
Хурлын үеэр компанийн 18 бүтцийн нэгжийн бүтээмжийн менежер, чиглүүлэгчид 2016 бүтээмжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг хуваарийн дагуу танилцуулан хэлэлцүүлж, 6 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ дүгнэлт өгөв. Бүтээмжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээний нэгдсэн дүнгээр компанийн хэмжээнд Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Тамгын хэлтэс, Технологийн сургууль, Материал техник хангамжийн бааз тэргүүллээ.
Хуралд оролцогчдоос бүтээмжийн үйл ажиллагааны 2016 оны 12-р сар, IVулирал, IIхагас жилийн урамшуулал олгох, удирдах ажилтнуудад бүтээмжийн үйл ажиллагааны талаар ойлголт мэдээлэл өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, бүтээмжийн үйл ажиллагааны үнэлгээг ажилтнуудын гүйцэтгэл, урамшууллын системтэй холбох, сайн саналын системийн үнэлгээчдэд зориулсан зөвлөмж гаргах, бүтээмжийн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг ИТА, удирдах ажилтнуудын АБТ-д тусгах, цех нэгж дээрээ бүтээмжийн үйл ажиллагааны 2016 оны тайланг хэлэлцүүлэх, 2017 оны бүтээмжийн үйл ажиллагааны зорилго, зорилт хүрэх түвшингээ тоон үзүүлэлтээр илэрхийлэх, бүтээмжийн үйл ажиллагааны идэвхжүүлэлтийн ажлыг оны эхнээс зарлан зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээний матриц картыг ажилдаа ашиглах чиглэлээр санал, хүсэлт дэвшүүлж, шийдвэрлэх чиглэлээр тодорхой ажил хийхээр төлөвлөв.
Тус хурлын төгсгөлд Хөгжлийн хэлтсээс эрсдэлийн үнэлгээний матриц картыг ашиглах заавар, зөвлөмжийг бүтээмжийн менежер, чиглүүлэгчдэд танилцуулав.















