“Энержи катеринг”-ийнхан Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад “Ногоон цайны талх”-аар үйлчилж байна

 

     Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний “Од Дөл” ХХК-ийн “Энержи катеринг”-ийн хамт олон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн 700 гаруй  ажиллагсдад 3 дахь жилдээ халуун хоолоор үйлчилж байна. Тус компани Монгол улсын Стандарт, Хэмжил зүйн газраас олгодог Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийн гэрчилгээг саяхан гардан авчээ. Уг гэрчилгээг хоолны эрүүл ахуй болон чанарын MNS 4946:2005, 2011 стандартыг нэвтрүүлж, катерингийн үйлчилгээний бүхий л шаардлагыг 100 хувь хангасан хамт олонд олгодог аж.  Катерингийн үйлчилгээ гэдэг нь тухайн ажлын байрны нөхцөлд эрүүл ахуйн шаардлага хангасан зөөврийн халуун хоол хүргэх үйлчилгээ юм.
     “Энержи катеринг”-ийн хамт олон уурхайн ажиллагсдын ажлын онцлог, нөхцөлд тохируулан хоолны амт, чанар, орц найрлагыг нь цаг ямагт шинэчлэн, ажиллагсдын санал хүсэлтийн дагуу хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эрхэлж байна. Тухайлбал, тус компани ажиллагсдын хоолны цэсэнд “Ногоон цайны талх” нэртэй шинэ  бүтээгдэхүүнийг нэмж, ногоон цайгаар дамжуулан ажилчид эрүүл хооллох хэв маягт суралцах, зөв зохистой хооллолтын талаарх мэдлэгээ дээшлүүлэхэд нь  чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Дашрамд дурьдахад, тус компанийн ерөнхий тогоочоор Монгол улсын Зөвлөх инженер А.Цэрэнчимэг ажилладаг аж. Тэрээр хоол үйлдвэрлэлийн салбарт 33 дахь жилдээ тогоочоор ажиллаж байгаа бөгөөд “Уурхайн ажиллагсдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” сэдвээр Зөвлөх инженерийн мэргэжлийн зэрэг хамгаалжээ.        

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %