Дэлхийн зах зээл дээр буюу Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 2017 он гарсаар нэмэгдэх хандлагатай байгааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Худалдааны хэлтсээс мэдээлж байна. 1 сарын 3-ны өдөр 5574 ам.доллартай тэнцэж байсан нэг тонн зэсийн үнэ 1 сарын 10-ны өдрийн байдлаар 68 ам доллараар өсч, 5642 ам долларт хүрчээ. Оны эхний 10 хоногт зэсийн дундаж үнэ 5570.9 ам.доллар байна.
















