ҮЭХ-ны Дурсгалын туг аялж эхэллээ
Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой энэ онд тохиох юм. Энэхүү түүхэн ойг угтаж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос цех нэгжийн нийт хороодынхоо дунд Дурсгалын туг аялуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Дурсгалын тугийг Геологи хайгуулын ангиас эхлүүлсэн бөгөөд тус цехийн ҮЭ-ийн хороо нь Эрдэнэт үйлдвэрийн шилдэг хороогоор шалгарсан аж. Дурсгалын тугийг аялуулах хугацаанд цех бүр нэрэмжит бүтээлч хөтөлбөр хэрэгжүүлж, ҮЭ-ийн хороодын гишүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалт, тайлан гүйцэтгэлийн хурлыг цаг тухайд нь хийж дүгнэх зэрэг 3 чиглэлээр ажил зохион байгуулна. Дурсгалын туг ирэх 8 дугаар сар хүртэл аялах юм байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















