Хүссэн орныхоо хэлийг бие даан сурч, эзэмших боломжийг олгох гадаад хэлний бие даасан сургалтын программ анх удаа манай улсад нэвтэрч байна. Энэхүү боломжийг “Rosetta Stone Of Mongolia Center” компанийн төслийн баг эхлүүлж байгаа бөгөөд тэд зорилтоо иргэншсэн, бие даасан хүн өөрийн орны хэлээс гадна 4-5 орны хэлийг мэддэг байх хэрэгцээ шаардлагад тулгуурлан тодорхойлж байгаа аж.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Rosetta Stone” гадаад хэл бие даан сурах программыг авч хэрэглэснээр тухайн орны хэлний мэдлэгээ академик түвшин хүртэл дээшлүүлэх боломжтой бүрдэнэ. Мөн аль ч насны хүн уг прогграммыг ашиглан сонсгол, яриа, бичгийн болон унших чадвараа хөгжүүлж, багшгүйгээр бие даан сурах арга барилыг төгс эзэмших юм байна.
Энэхүү программыг танилцуулах, Эрдэнэтчүүдэд мэдээлэл өгөх зорилготой уулзалтыг “Rosetta Stone Of Mongolia Center” компаниас өнөөдөр Уурхайчин соёлын ордонд 18.00 цагт зохион байгуулах юм байна. Өөрийгөө шинээр нээж, 2017 оныг бүтээлчээр эхлүүлэхээр зорилго тавьж буй хэн бүхэнд нээлттэй гэдгийг уулзалтыг зохион байгуулагчид онцоллоо.
Rosetta Stoneгадаад хэл бие даан сурах программын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг hakuna813629@gmail.com, fb-Rosetta Stone of Mongolia, www.rosettastone.com, www.amazon.comзэрэг хаягаар орж, татаж авах боломжтой юм.
Гадаад хэлийг багшгүйгээр бие даан сурах боломж бүрдлээ
Мөн:
www.youtube.com/watch?v=N0QkQb797ok
www.youtube.com/watch?v=ZEqHwp6UDHA
www.mjeed.edu.mn
www.mjeed.edu.mn/lang-1/mod-2/i-109
www.mjeed.edu.mn/lang-1/mod-2/i-110
www.mjeed.edu.mn/lang-1/mod-2/i-183
www.mjeed.edu.mn/lang-1/mod-2/i-182
www.facebook.com/hakuna8989/?fref=ts
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















