2016 онд хамт олноо хошуучлан идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан Засвар Механикийн Заводын металл хийц угсралтын слесарь Шагдарын Ганболд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны “Шилдгийн шилдэг ажилтан” боллоо. Ш.Ганболд нь Эрдэнэт үйлдвэрт 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн 82,84,85-р хөвүүлэн баяжуулах машины 90 гаруй тонн стандартын бус тоног төхөөрөмж , өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн 238 тонн металл хийцийн ажил буюу 1 тэрбум 450 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг өөрийн хариуцсан бригад, хамт олонтой хамтран амжилттай гүйцэтгэсэн байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны “Шилдэг ажилчин”-аар Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин Чулууны Энх-Амгалан, Автотээврийн байгууллагын хүнд даацын машины жолооч Бадрахын Гэрэлт-Очир, Ган бөмбөлгийн цехийн суурь машины оператор Хандаагийн Чулуун нар тодорч, өргөмжлөлөө гардан авлаа. Хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай ажиллан, хамт олноо манлайлан 2016 оны шилдгүүдээр тодорсон нийт ажилтан, уурхайчиддаа шинэ оны мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.















