Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны “Шилдэг удирдах ажилтан”-аар Цахилгаан цехийн Үйлдвэр техникийн албаны дарга Галсанлхагвын Цогт-Очир тодорч, шагналаа гардан авлаа.
Тэрээр тус үйлдвэрт 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хуваарилах байгууламжийн сэлгэн залгалтын элегас таслуур, хуурай салгуур, цэнэг шахагч зэрэг тоног төхөөрөмжийг солих, тээрмүүдийн релей хамгаалалтыг шинэчлэх, тосон таслуурыг вакум таслуураар солих зэрэг ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэсэн нь үйлдвэрийн цахилгаан хангамжийн үйл ажиллагаанд өндөр үр дүнтэй ажил болсон байна.















