Шилдэг мэргэжилтнүүд шагналаа гардлаа
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Шилдэг ажилтны сүлд модны наадмын ажиллагаан дээр 2016 оны “Шилдэг мэргэжилтэн”-ийг нэрлэн, шалгарууллаа. Энэ оны үйлдвэрийн “Шилдэг мэргэжилтэн”-ээр Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн ахлах мастер Жамбалын Балдан, Дулаан цахилгааны төвийн Үйлдвэр техникийн товчооны тооцооны инженер Санжаагийн Буяндэлгэр, Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер-технологич Баатарын Сэргэлэн нар тодорч, шагналын хур буулгав. Эдгээр шилдэг мэргэжилтнүүд нь Эрдэнэт үйлдвэрт 20-30 гаруй жил ажиллаж байгаа мэргэжлийн өндөр ур чадвартай инженерүүд юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















