Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Шилдэг ажилчдын сүлд модны наадам Хангарьд паласт эхэллээ. Шилдэг ажилтны сүлд модны наадмын үйл ажиллагааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж, үйлдвэрийн нийт ажилтан, ажиллагсдадаа шинэ оны мэнд дэвшүүлэв. Жил бүрийн энэхүү наадмын үйл ажиллагаан дээр А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтнууд тодордог.
Энэ удаа уг шагналыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн тэргүүлэх эрчим зүйч Жүгдэрийн Энхцоож, Чанар хяналтын хэлтсийн Химийн шинжилгээний чанар аргачлалын мэргэжилтэн Наранхүүгийн Хандсүрэн, Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Атакуев Аслан Алиевич, Засвар монтажийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин Рахматуллаев Вячеслав Изатуллаевич нар хүртлээ. А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтан Ил уурхайн тэргүүлэх эрчим зүйч Жүгдэрийн Энхцоож Эрдэнэт үйлдвэрт 24 жил, Чанар хяналтын хэлтсийн Химийн шинжилгээний чанар аргачлалын мэргэжилтэн Наранхүүгийн Хандсүрэн 38 дахь жилдээ ажиллаж байна.















