Эрдэнэт үйлдвэр ХХК-иас жил бүр компанийн ажиллагсдын хүүхдүүдээс тухайн оны “Шилдэг хүүхэд”-ийг тодруулдаг уламжлалтай. Сурлага хөдөлмөр, авьяас билэгээрээ манлайлсан 15 хүүхэд 2016 оны “Шилдэг хүүхэд” өргөмжлөл хүртсэн байна.
Шилдэг хүүхдүүдийг ахлах, дунд, бага насны ангилалаар шалгаруулсан бөгөөд “Оны шилдэг сурагч”-аар Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн сурагч, Чанар хяналтын хэлтсийн ажилтан Сүндэрьяагийн Сувданчимэг, Ийгл англи хэлний сургуулийн 6а ангийн сурагч, /Ээж Болортуяа нь Дотоод аудитын хэлтэст нягтлан бодогчоор ажилладаг / Ганзоригийн Азжаргал, Лаборатори 8-р сургуулийн 4а ангийн сурагч, Авто тээврийн байгууллагын жолооч Эрдэнэсайханы Мөнхсайхан, “Оны шилдэг авьяастан”-аар БУГС-тай 14-р сургуулийн 10В ангийн сурагч, Авто тээврийн байгууллагын ажилтан Батцэнгэлийн Түмэнгэрэл, 19 дунд сургуулийн 5б ангийн сурагч, /Ээж Баасандолгор ЗМЗ-ын нарийн бичгээр ажилладаг/ Түмэнтогтохын Анхням, Орхон цогцолбор сургуулийн 3ё ангийн сурагч, ЗМЗ-ын ажилтан Буджавын Энх-Амгалан, “Оны шилдэг оюунлаг сурагч”-аар Орхон аймгийн Иигль сургуулийн 11 А ангийн сурагч, Төслийн менежментийн хэлтсийн инженер зохион бүтээгч Однасангийн Түмэнбаяр, Орхон Эмпати сургуулийн сурагч, Цахилгаан цехийн Шуурхай үйлчилгээ диспетчерийн хэсгийн диспетчер Эрдэнэбатын Батжаргал, “Гэгээн билэг” сургуулийн 1а ангийн сурагч, Хууль зүйн газрын хуульч Пүрэв-Отгоны Бат-Эрдэнэ, “Оны шилдэг тамирчин”-аар 19-р сургуулийн 11б ангийн сурагч, Тээвэр ложистикийн албаны орлогч дарга Баярын Есүй, Спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүйн одод” сургуулийн 9 А ангийн сурагч, Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн шугам хоолойн засварчин Баянжаргалын Ууган-Эрдэнэ, Лаборатори 8-р сургуулийн 5б ангийн сурагч, Тээвэр ложистикийн албаны туслах машинч Шинэбаярын Хулан, “Оны манлайлагч сурагч”-аар 19-р сургуулийн 11 ангийн сурагч Санхүү бүртгэлийн хэлтсийн орлогч дарга Мөнхболдын Төрболд, Орхон цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч, Засвар монтажийн цехийн засварчин Эрдэнэзоригийн Солонго, “Гэгээн билэг” сургуулийн 3а ангийн сурагч, Баяжуулах үйлдвэрийн урвалжийн хэсгийн ажилтан Мөнхбаатарын Энх-Алдар нар тус тус тодорч, 2016 оны шилдэг хүүхдүүд боллоо.

















