Дэлхийн зах зээл дээр буюу Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 2017 оны 1 сарын 3-ны өдрийн байдлаар 5574 ам.доллартай тэнцэж байна гэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Худалдааны хэлтсээс мэдээллээ. Сүүлийн жилүүдэд огцом бууралттай байсан нэг тонн зэсийн үнэ 2016 оны 12 сард харьцангуй тогтвортой байсан бөгөөд 5426-5903 ам.долларын хооронд хэлбэлзэж, дундаж үнэ 5574 ам.доллар байв.
















