Эрдэнэт үйлдвэрт уурхайн удирдлагын “PITRAM” систем нэвтрүүллээ

     “Эрдэнэт үйлдвэр ХХК нь уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрэн  нэвтрүүлж буй  Монгол улсын анхны, дэлхийн хэмжээнд 3 дахь үйлдвэр болж байна гэж” тус системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёслолын ажиллагааны нээлтэнд хэлсэн үгэндээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо. 
     Тэрбээр “PITRAM  систем нь өндөр ач холбогдолтой, сайн үр дүн өгөх систем. Энэхүү системийг нэвтрүүлснээр уурхайнхаа төлөвлөлтөөс эхлээд уурхайн хэмжээнд явагдаж буй бүх үйлдвэрлэлийн процессыг хянах болно. Мөн тайлан тооцоог нарийвчлалтайгаар шуурхай гаргах боломжтой боллоо. Нөгөө талаас, Ил уурхайн хөдөлмөр хамгааллын горимд том ахиц дэвшил гарах юм. Хамгийн гол нь компанийн эдийн засгийн үр ашигт ихээхэн хувь нэмэр оруулна гэж бид тооцож байна. Ил уурхайгаас олборлож байгаа хүдрийн агуулга болон чанарыг хянах бүрэн боломж нээгдэж буйд бид сэтгэл өндөр байгаа.  Энэхүү системийг судлах, нэвтрүүлэх бүхий л бэлтгэл ажилд оролцсон үйлдвэрийнхээ инженер техникийн ажилтнууд, цех  нэгжийн удирдлага болон хамт олон, тэр тусмаа Ил уурхайн удирдлага, нийт уурхайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.  Олон жилийн өмнө энэ системийг инженер, маркшейдер хүн санаачилж, нэвтрүүлж байсан түүхтэй юм. “PITRAM” системийг нэвтрүүлэхэд манай хамт олонтой хамтран ажилласан, цаашид ч үргэлжлүүлэх “Мicro mine” компанийнханд талархаж буйгаа илэрхийлье. Та бид энэ системийг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн өртөг зардлаа хэмнэх, үр ашгаа нэмэгдүүлэх, шуурхай уян хатан ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийнхүү “PITRAM” системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтын хугацаа дуусч, байнгын ажиллагаанд ашиглаж эхлэж буйг дуулгахад таатай байна. Ингээд үйлдвэрийнхээ хамт олон, уурхайчиддаа амжилт хүсье.” гэсэн юм.  
     Уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрнээр нь нэвтрүүлэх ажил Эрдэнэт үйлдвэрт 2011 оноос үе шаттайгаар хийгдэж эхэлсэн юм. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех, Ил уурхай болон Олон улсын геологи, уул уурхай, программ хангамж, зөвлөх үйлчилгээний “Мicro mine” компани хамтран гүйцэтгэжээ. Дэлхийн 12 улсад салбартай “Мicro mine” компанийн Монгол дахь салбарын менежер Ц.Төгөлдөр энэхүү хамтын ажиллагааны үр дүнгийн талаар “ Бид 2008 оноос Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирлээ. Тус үйлдвэрийн уул уурхайн өндөр түвшний инженер, мэргэжилтнүүд үйлдвэрлэлийнхээ үр ашгийг дээшлүүлж, өөрийн өртгийг  бууруулах чин хүсэл эрмэлзлэлээр 5 жилийн өмнөөс уурхайн мэдээллийн технологийг үе шаттайгаар сайжруулж ирсний үр дүнд өнөөдөр бид “PITRAM” системийг  байнгын үйл ажиллагаанд хүлээн авч байна. Монгол улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компанийн хувьд мэдээллийн шилдэг технологи нэвтрүүлж, манай компанийн үйл ажиллагааг дэмжин ажилласан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт хамт олон та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид бид та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тодотгов. 
“PITRAM” систем гэдэг нь уурхайн үйл ажиллагаа ба хүдрийн хяналтыг хамгийн оновчтой байдлаар зохицуулахад зориулсан автомат систем юм. 
     Энэхүү системийг цогцоор нь нэвтрүүлснээр   уурхайн техникүүдийн төлөв байдал, ажлын гүйцэтгэлийг автоматаар хянаж, техник ашиглалт сайжирч эвдрэл сул зогсолтыг багасгах, ээлж бүрт төлөвлөгөөний дагуу уурхайн хүдэр олборлолтын үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг нэгтгэн боловсруулах, үр дүнд анализ хийх, нэгж өртөг, зардалд хяналт тавих, зардлыг бууруулах, аюулгүй ажиллагааг сайжруулах зэрэг олон чухал ач холбогдолтой юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %