Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016-2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ онд багтаан боловсруулж дуусна

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны бизнес төлөвлөгөө болон тус компанийг 2016-2025 он хүртэл хөгжүүлэх концепцийг боловсруулж буйтай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн дунд  хэлэлцүүлэг зөвлөлгөөн болов.  Энэ талаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тодрууллаа.

         -Эрдэнэт үйлдвэрийг 2016-2025 он хүртэл хөгжүүлэх концепцийг боловсруулах ажил ид өрнөж, өнөөдөр бас хэлэлцүүлэг болж байна. Энэ ажил ямар түвшинд байна, ямар асуудлуудад анхаарлаа хандуулж байгаа вэ?
     -Үйлдвэрийнхээ цех хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагууд болон инженер техникийн ажилтнуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Энэ үндсэн дээр бид 2017 оны үйлдвэрийн бизнес төлөвлөгөөг тодотгож, нарийвчилж  хэлэлцэж эхэлсэн. Үүнд  өртөг зардлын хувьд харж үзэх, хөрөнгө оруулалтын тал дээр эргэж харах гээд  нэлээд урагшаа харсан байдлаар  хандаж байгааг хэлэх нь зүйтэй.  Манай газар хэлтсийн удирдлагууд, холбогдох цехүүд  бүгдээрээ ажиллаж байна. Мөн  бид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг  2016-2025 онд хөгжүүлэх концепцийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Концепцийн төслийн хувьд эхний шатандаа боловсруулагдаад,  2016 онд юу хийх вэ, цаашид 2020 хүртэл үе шаттайгаар хэрхэн ажиллах вэ, 2025 он хүртэл ямар ажил хийх вэ гэдэг үндсэн дүр зураг нь гарсан, техник технологи талаас нь нарийвчилж үзсэн, эдийн засгийн тооцоо хийгдсэн, санхүү хөрөнгө оруулалтын асуудал нь урьдчилсан байдлаар яригдсан байсан. Одоо бид  үүнийг олон талаас нь ярьж, цаашид нэмж оруулах чиглэлээ тодорхойлж, эцсийн байдлаар боловсруулах хугацааг товлож байгаа юм. 
     -2017 он гарахад богино хугацаа үлдлээ. Ойрын үед та бүхэн ямар ажлуудыг хийж амжуулахаар төлөвлөж байна вэ?
     Ойрын үед амжуулах ажлууд шат шатандаа хийгдэх ёстой. Юуны өмнө 2016 онд тавьсан зорилт, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 12-р сарын 25-ны өдөр болдог Монголын Уурхайчдын өдрийн өмнө бүрэн биелүүлэх боломжтой болсныг онцлое. Энэ нь  манай үйлдвэрийн нийт хамт олон, уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүн гэж хэлмээр байна. Бид энэ ондоо багтааж, 2017 оны бизнес төлөвлөгөөний төсөл болон 2016-2025 он хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хөгжүүлэх концепци хөтөлбөрийг бүрэн боловсруулж, Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулан, батлуулахаар төлөвлөж байгаа.  Тиймээс ойрын хугацаанд  Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болон гишүүд, мөн хувьцаа эзэмшигчидтэй  ярилцаж,  цаг хугацааг товлоно. Мэдээж, 2017 онд болон дараагийн тав, арван жилд тавигдах зорилт, түүнийг хэрэгжүүлж, гүйцэтгэж чадах бүтэц бүрэлдэхүүнийг бий болгох ёстой.  Өөрөөр хэлбэл, хийх ажил, зорилтдоо тулгуурласан бүтэцтэй байхыг зорьж байна. Энэ асуудал дээр манай цех нэгжүүд саналаа боловсруулж байгаа.  Эрдэнэт үйлдвэр ХХК, Монгол-Оросын хамтарсан үйлдвэр хэлбэрээр 40 шахам жил ажиллаж ирсэн. Энэ хугацаанд хуримтлуулсан их туршлага, мөн алдаа оноо ч бий. Үүн дээр үндэслээд өмнөх 40 жилд ямар бүтцээр ажиллаж ирэв гэдэгт  бид авах гээхийн ухаанаар хандана.  Мөн энэ оны дундуур Оросын төрийн эзэмшлийн 49 хувь Монголын хувийн компанид шилжсэн. Үүнтэй уялдаад, завсрын гэж хэлж болох бүтцээр өнөөдөр ажиллаж байна. Тиймээс 40 жилийн турш барьж ирсэн бүтэц, өнөөдрийн 4-5 сарын хугацаанд мөрдөж байгаа бүтэц хоёрыг хооронд нь харьцуулж, давуу талыг нь авч үлдэж, засах зүйлийг нь засаж шинэ бүтэц гаргана гэсэн чиглэлтэй байгаа. Тийм учраас энэ ондоо багтааж, 2017 оны төсөв төлөвлөгөөгөө, дараагийн тав, арван жилийн концепци хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх бүтцийг батлуулбал шинэ оны эхнээс үйл ажиллагаагаа хэвийн жигд явуулж, зорилтоо хэрэгжүүлэх боломжтой болно гэж бодож байна.
     - Одоогоос 38 жилийн өмнө буюу 1978 оны 12 сарын 14-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн анхны ээлж ашиглалтанд орж, зэсийн анхны баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн.  Өнөөдөр энэ түүхэн өдөр тохиож байгаа тул та үйлдвэрийнхээ нийт хамт олонд ойн өдрийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?
     Эрдэнэт үйлдвэр бол том айл. Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр буюу жил бүрийн 12 сарын 14-ний өдөр бол уул уурхайн салбарын төдийгүй Монгол  улсын хөгжлийн шинэ хуудсыг нээсэн  өдөр.  Тийм учраас энэ өдөр юуны өмнө Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулалцаж,  40-өөд жил энэ айлыг өнгөтэй өөдтэй, сайн сайхан авч явж байгаа хамт олны баяр. Тэдний гэр бүлийн баяр. Тийм учраас  төрөлх үйлдвэрийнхээ 38 жилийн ойн өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчид, тэдний гэр бүлд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Манай Эрдэнэт үйлдвэр бол том айл учраас олон байгууллага, аж ахуйн нэгжтэй ажил төрлийн холбоотой ажилладаг. Бидэнтэй хамтын ажиллагаатай байж ирсэн тэдгээр байгууллага, хамт олонд баярын мэнд дэвшүүлье. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны цар хүрээ, хийж буй ажлын үр дүнтэй уялдаад, холбогдохгүй байгууллага гэж бараг үгүй. Орон нутгийн хөгжил дэвшил, улсын болон аймаг орны  төсвийн бүрдүүлэлт гээд олон талаар холбоотой учраас  бид хамтын ажиллагааны маш өргөн хүрээнд  ажиллаж ирсэн.  Нөгөө талаар, дэлхийн  эдийн засаг, санхүүгийн хямрал манай улсын нийгэм эдийн засагт ч хүндээр тусч буй өнөөдрийн амаргүй нөхцөлд  бид нийгмийн хариуцлагаа улам дээшлүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой. Мөн үйлдвэрийнхээ түвшинд  эдийн засгийн хямралыг даван туулах, хөгжил дэвшлийн дараагийн үе шатыг эхлүүлэх нь чухал гэдэгт анхаарлаа хандуулж байна. Энэ ажлыг Эрдэнэт үйлдвэр хэрхэн хурдан шуурхай, үр дүнтэй хийснээс Монгол улсын энэ салбарын  ажил хамаарах учиртай гэсэн байр суурь, сэтгэл зүйтэйгээр манай  үйлдвэрийн удирдлага, баг хамт олон цаашдын чиглэлээ тодорхойлон ажиллаж байна.   
 
  
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %