Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан тус үйлдвэрийн дэргэдэх бүтэн өнчин хүүхдийн Энэрэл төвийн хүүхдүүдэд зориулан “Урам” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Бүтэн жилийн турш хэрэгжих “Урам” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүр “Энэрэл” төвийн хүүхдүүдийг даан авч, тэдний сурлага, хүмүүжилд анхаарал тавьж ажиллана. Өнгөрөгч амралтын өдөр тус хөтөлбөрийг санаачлагч Эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьж, Сүлд модны наадмыг нь зохион байгуулав.
“Энэрэл” төвийн хүүхдүүд нэгэн өдрийг үйлдвэрийн ажилтан эгч нарын хамт, дуутай хууртай өнгөрүүлсэн байна. Сүлд модны наадмын үеэр тус төвийн арга зүйч Х.Баярмаа Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдав.
Эдүгээ 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Энэрэл төвд нийт 38 хүүхэд сурч хүмүүжиж байна. Жилээс жилд тэргүүний сурагчдын тоо нэмэгдэж, 2016 оноо сурлага хөдөлмөрийн өндөр амжилтаар үдэж байгааг тус төвийн багш, сурган хүмүүжүүлэгчид энэ үеэр ярилаа.



















