“Эрүүл мэнд-2016” уралдааны шилдгээр Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех шалгарлаа

Эрдэнэт үйлдвэрт ажиллагсдын эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Уурхайчин соёлын ордон, Эрдэнэт сувилал цогцолбор, ХАБЭАБОХ Хэлтсээс хамтран зохион байгуулсан “Эрүүл мэнд-2016” уралдааны шилдгүүд тодров. Нийт 21 хоногийн турш үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд явагдсан тус уралдаан Эрүүл хүнс, Хөдөлгөөн эрүүл мэнд, Эрүүл мэнд гэсэн 3 ангиллаар дүнгээ гаргаж, тус бүртээ шилдэг номинациудын эздийг шалгаруулсан байна.

“Эрүүл хүнс-2016” уралдааны шилдгээр Б.Хүрэлбаатар даргатай Төслийн менежментийн алба, Д.Мөнхбаатар даргатай Авто тээврийн байгууллага, Д.Эрдэнэцогт даргатай Баяжуулах үйлдвэр шалгарсан бол уг ангиллын тэргүүн байрын цомыг Ж.Ганчимэг даргатай Эмнэлэг сувиллын цогцолборын хамт олон хүртлээ. Хөдөлгөөн эрүүл мэнд уралдаанд Б.Туяа даргатай Үйлчилгээ аж ахуйн алба, Авто тээврийн байгууллагын ажилтан Б.Содгэрэл, Баяжуулах үйлдвэрийн ажилтан Т.Эрдэнэбат нар эхний байруудыг эзэлж, цомын эзнээр Б.Баасансүрэн даргатай Засвар механикийн заводын хамт олон тодорчээ. “Эрүүл мэнд-2016 шилдэг илтгэл” номинацид Цахилгаан цехийн ажилтан Б.Отгонбаярын “Эрүүл мэндийг дэмжихэд миний оролцоо”, Засвар монтажийн цехийн ажилтан Б.Туяажаргалын “Эрүүл мэндийг дэмжихэд байгууллагын удирдлагын хамтын ажиллагаа”, Орон сууцны хэсгийн дарга М.Болдбаатарын “Шилдэг удирдагч ба манлайлагч хамт олон” сэдэвт илтгэлүүд шалгарч, “Шилдэг хөгжөөн дэмжигч” болон “Шилдэг урлагийн тоглолт”-той баг хамт олны шагналыг Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн алба тус тус хүртэв.

“Эрүүл мэнд-2016” уралдааны шилдгийн шилдэг буюу багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Г.Жаргалсайхан даргатай Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн хамт олон шалгарч, “Болор цом”-ын эзэн болсон байна. Дэд байранд Д.Баяраа даргатай Засвар монтажийн цех шалгарч, гутгаар байрын шагналыг С.Эрдэнэбат захиралтай Технологийн сургуулийн хамт олон гардан авчээ. Уралдааны шилдгүүдийн шагналыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ нарын удирдлагууд гардуулан өгч, эрүүл ажиллаж амьдрах хэв маягт суралцах, зөв хэвшил тогтоох мэдлэгээрээ бусдыгаа хошуучилсан хамт олон, ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %