Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводын хамт олон 2016 оны эхний 9 сарын байдлаар 6,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3,9 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.
Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны 1-р сарын 8-ны өдрийн тушаалын дагуу тус цехийнхэн энэ чиглэлд анхаарал хандуулан ажилласан нь бодит үр дүнд хүргэжээ. Тухайлбал, Засвар механикийн заводынхан 2014 онд нийтдээ 5,5 тэрбум төгрөгний 36 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан бол 2015 онд 98 нэр төрлийн 11,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5,9 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна.
“Гадаадаас өндөр үнэтэй оруулж ирдэг сэлбэг тоног төхөөрөмжийг өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэж, нэр төрөл тоо хэмжээг нь нэмэгдүүлэх зорилт тавин ажилласан нь эдийн засгийн хэмнэлт гаргах боломжийг бүрдүүллээ” гэж тус цехийн дарга Б.Баасансүрэн ярьсан юм.
















