Үйлдвэрийн цех нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлын эхний өдрүүдээ үйлдвэрийн бүх цех хэлтэс, нэгжийн үйл ажиллагаатай танилцах уулзалтаар эхлэв. Тэрээр уулзалтын хуваарийн дагуу өчигдөр Үйлдвэр техникийн газар, Үйлдвэрлэл, Техник, Механик, ХАБЭАБОХХ, Геологи маркшейдер зэрэг хэлтсийнхэнтэй уулзсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүд болох Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн байгууллага, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ажилтнуудын санал бодлыг сонслоо.
     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цехүүдийн удирдлагын товч мэдээллийг сонссоны дараа тухайн цехийн удирдлагын бүрэлдэхүүнтэй нэг бүрчлэн танилцаж, үйлдвэртээ зохих шат дамжлагаар нь олон жил ажилласан, ажлын арвин туршлагатай чадварлаг инженерүүд, мэргэшсэн баг хамт олон хэдийнэ бий болсныг харахад урамтай байна гэсэн юм.  Мөн “Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр өнөөдрийг хүртэл хэвийн жигд ажиллаж ирсэн ч бидэнд шийдэх олон асуудал байна. Тухайлбал, техник технологийн шинэчлэл, өртөг зардлыг бууруулах, уурхайн хүчин чадлыг оновчтой түвшинд хүргэх зэрэг ажлууд байна. Үүнд та бүхний үүрэг оролцоо их чухал. Би үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд санаа зовохгүй байгаа. Харин хамгийн гол нь  техник технологийн шинэчлэл, хөрөнгө санхүүгийн асуудлууд шийдэгдэх ёстой. Эдгээрийг шийдэхийн тулд бид үндэслэл, зорилго, зарцуулах өртөг зардал болон цаашид гарах үр ашиг, ач холбогдлыг нь маш сайн тодорхойлох шаардлагатай юм. Ингэснээр бид хийх гэж буй ажлаа Засгийн газар болон  Төлөөлөн Удирдах Зөвлөлд ойлгуулж, дэмжүүлэхэд дөхөм болно” гэдгийг Ерөнхий захирал яриандаа онцолж байлаа.
    Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаатай танилцах Ерөнхий захирлын уулзалт энэ долоо хоногт дуусах юм байна.   


Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %