Эрүүл ажилтан, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор Уурхайчин соёлын ордон, Эрдэнэт сувиллын цогцолбор, ХАБЭАБОХХ-ээс хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэнд-2016” тэмцээнийг амжилттай үргэлжилж байна.
“Эрүүл мэндийг дэмжихэд ажилчин миний үүрэг” уриатай энэхүү уралдаант тэмцээн 11-р сарын 29-нөөс эхэлсэн бөгөөд үндсэн зорилго нь ажиллагсдад эрүүл амьдралын хэв маягийг таниулах, зөв дадал хэвшилд суралцуулах, ажилтнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, шинээр ажилд орж буй залууст Эрүүл мэндийн хөтөлбөрийн тухай таниулах, мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаа юм. “Эрүүл хүнс” хоолны үзэсгэлэн, “Эрүүл мэндийг дэмжихэд миний оролцоо” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг, Эрүүл мэндийн идэвхтэй хөдөлгөөн гэсэн 3 төрлөөр тус үйл ажиллагаа явагдах бөгөөд үйлдвэрлэлийн үндсэн болон туслах 13 цехийн хамт олон эдгээр шалгуур үзүүлэлтээр өрсөлдөж байна. Тэмцээний дүн энэ 7 хоногт гарах ажээ.






















