Засвар механикийн заводын ажилчдын мэргэжлийн баяр боллоо

     Жил бүрийн 11 сарын сүүлийн 7 хоногт болдог Машин үйлдвэрлэгчдийн баярыг Эрдэнэт үйлдвэрийн  Засвар механикийн заводын хамт олон энэ удаа “Мэргэжлийн баяр” болгон тэмдэглэлээ.  “Мэргэжлийн баяр”-ын үйл ажиллагааг үйлдвэрийн бусад цехүүдийн механик, инженер техникийн ажилтнуудыг урьж оролцуулсан уулзалтаар эхлүүлсэн байна. “Энэ жил бид мэргэжлийн баяраа  тэмдэглэдэг хэвшлийг өөрчилж, ажил хэрэгч хэлбэрээр зохион байгуулья гэж шийдсэн. Тиймээс цехүүдийн механикуудтай уулзаж, шууд харьцаж ажилдагийн хувьд тэдний санаа бодлыг сонсож, харилцан ярилцах, мөн цехийн үйл ажиллагаагаа танилцуулья гэсэн зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа” гэж ЗМЗ-ын дарга Б.Баасансүрэн ярилаа.
     Механикуудын уулзалтанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр оролцож,  “та бүхэн зөвхөн баяр тэмдэглэх хэмжээнд бус өөрсдийн ололт амжилт, хийсэн бүтээснээ хуваалцаж, хамтран ярилцаж байгаа нь сайшаалтай үйл явдал болж байна. Цаашид улам өргөжүүлж, ач холбогдлыг нь дээшлүүлэх хэрэгтэй”  гэж үнэлсэн юм.
      “Мэргэжлийн баяр”-ын хүрээнд Засвар Механикийн Заводын ажиллагчид  ажил мэргэжлээрээ  уралдлаа. Ажил мэргэжлийн уралдаан токарьчин, гагнуур металл хийц угсрагч, гүүрэн краны машинч,  цутгуурын цехийн хэвчин, голч бэлтгэх  гэсэн 5 төрлөөр явагдаж, ур чадварын гүйцэтгэл болон онолын мэдлэгийн түвшингээр дүгнэж, байр эзлүүлэв. Токарьчид 16 К20 токарийн машинаар  зургийн дагуу 1 цаг 30 минутын хугацаанд  угсаргааны эд анги болох  гайк зорж, ур чадвараа сорьсон бол краны машинч хонгилоор ачаа зөөвөрлөх, туг сүлжих, нүдэн баримжаагаар байг онож, ачаа буулгах зэргээр ур чадвараа сорьсон. Токарьч, гагнуурчин, металл хийцийн угсрагчдын   бүтээлийг техникийн гоо зүй, шугамын хэмжээс зэргийг харгалзан шалгаруулсан. Токарьчдоос Механик цехийн Б.Угтахбаяр түрүүлж, Мөн цехийн Т.Түвшинтөр, Э.Гэрэлт-Од нар удаалав. Гүүрэн кранчдаас Цутгуурын цехийн Р.Мөнхтүшиг түрүүлж, Механик цехийн Н.Энхцэцэг, Д.Байгалмаа нар удаах байрт шалгарлаа. Гагнуурчин, металл хийц угсрагчдын уралдаанд  Г.Эрдэнэбилэг ахлагчтай баг түрүүлж, Б.Батсүх, Г.Бат ахлагчтай багууд удаалав. Цутгуурын цехийн хэвчид гол бэлтгэгч бага /4,5/ зэрэгтэй ажилчдын тэмцээнд хэвчин Д.Чинбат түрүүлж, П.Батзаяа, Ц.Эрдэнэсүх нар удаах байрт шалгарав. Өндөр /5,6/ зэрэгтэй ажилчдын тэмцээнд Б.Мягмарсүрэн түрүүлж, Ц.Дэмбэрэл, Б.Баатархүү, Д.Урнаа нар удааллаа. Мөн уралдаанд түрүүлсэн ажилтны мэргэжлийн зэргийг 1-ээр ахиулан, шилжин явах цом, мөнгөн шагнал гардуулсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %