Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн тушаал гаргаж, үйлдвэрийн нийт ажиллагчдаа урамшууллаа
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн 2016 оны 11-р сарын 29-ний өдөр А/746 тоот тушаал гаргаж, 2016 оны эхний 10 сарын ажлаа дүгнэн үйлдвэрийн нийт ажиллагчдаа урамшуулсан байна. 2016 оны эхний 10 сард компанийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, хямралын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, 1 тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж өөрийн өртгийн хэмжээнд хүртэл /3974 ам.доллар/ бууруулахад нийт компанийн ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, идэвх оролцоог өндрөөр үнэлэн цаашид бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанийн үндсэн ажилтан тус бүрийг 500.000 төгрөгийн, гэрээт байгууллагуудын ажилтан тус бүрийг 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллаар шагналаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















