Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны нэрэмжит 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хангарьд клубын усан санд болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 13 багийн 240 гаруй усан сэлэлтийн тамирчид оролцсон байна. Тэмцээнд 8-аас доош насны анхлан сонирхогчид болон 15-аас дээш насны олимп болон тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцсон шилдэг тамирчид хамрагдсанаараа онцлогтой болжээ. 2016 оны Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны нэрэмжит тэмцээний 1-р байрыг Улаанбаатар хотын “”Хилэм” клуб, 2-р байрыг “Виста” клуб, 3-р байрыг “Хангарьд” клубын тамирчид нийлбэр дүнгээр эзэлж, алт мөнгө хүрэл медаль хүртсэн байна.





















