Технологийн сургуульд энэ хичээлийн жилд бакалаврын төвшний 10 мэргэжлээр 600 гаруй оюутан суралцаж байна. Тэдгээрийн 30 гаруй хувь буюу Булган, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас ирж суралцаж байгаа хөдөө орон нутгийн оюутнууд юм. Сургуулийн Оюутны зөвлөл энэ хичээлийн жилд оюутны хөгжил, төлөвшилд гол ажлаа чиглүүлж байгааг оюутны зөвлөл хариуцсан багш Б.Уранчимэг онцолж байна. Саяхан Оюутны зөвлөлөөс нийт оюутнуудынхаа дунд илтгэлийн уралдааныг зарлажээ. Уралдаанд 18 илтгэл хэлэлцүүлснээс тэргүүн байруудад Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн 4-р ангийн оюутан Тэмүүлэн, Цахилгаан системийн автоматжуулалтын 3-р ангийн оюутан Гэрэлмаа, Баттулга нарын илтгэл шалгарав.
Оюутны хөгжил, төлөвшилд анхаарлаа хандуулж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















