Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Эрдэнэт Медикал төв ирэх сард нээлтээ хийнэ      Дэлхийн хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг Орхон аймагт төдийгүй улсын хэмжээнд үзүүлэх оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт медикал” төв ирэх 12-р сард нээлтээ хийх талаар тус төвийн дарга Ш.Мөнгөнбат үйлдвэрийн удирдлагуудад танилцууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын туслах, Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга нар өнөөдөр “Эрдэнэт медикал” төв болон Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн хурлын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн төсөл нь 3 үе шаттай юм. Оношилгооны төв байгуулахаас гадна тухайн бүсэд эрүүл мэндийн цогцолборын дэд бүтэц бий болж, хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, барилга байгууламж баригдана. “Эрдэнэт медикал” төвд рентген болон дижитал рентген аппаратууд, хэт авиа, компьютер томографийн аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Үйлдвэрийн удирдлагууд тус төвийг ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд анхаарч ажиллахыг албаны хүмүүст үүрэг болголоо.   Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 95 хувьтай байна      “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Эрдэнэт медикал” төвийн ажлын явцтай танилцсаны дараа Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцаж, холбогдох үүрэг өглөө. Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөснөөр хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэх юм. Өргөтгөлийн ажил өнгөрсөн оны 5-р сараас эхэлсэн бөгөөд барилга угсралт 90 хувьтай, өргөтгөлийн ажил 95 хувьтай явагдаж байна. Энэ ажлын хүрээнд хацарт бутлуураас гадна олон тоног төхөөрөмжийг Өөрөө нунтаглах хэсэгт суурилуулсан. Шинэ тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд ажиллагсдынхаа ур чадварыг нэмэгдүүлж, мэргэшүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа Баяжуулах фабрикийн дарга Р.Дэлгэр үйлдвэрийн удирдлагуудад хэллээ. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ирэх оны тавдугаар сард ашиглалтанд хүлээн авах юм.  
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %