Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит боллоо

     Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосныг тэмдэглэх  “Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг үйлдвэрийн захиргаанаас зохион байгууллаа. “Хүндэтгэлийн өдөр”-ийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Ю.Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор, профессор С.Галсан, Академийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан М.Даваасүрэн, Академийн тэргүүлэгч, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх П.Төвсанаа нарын зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэд захирлууд, удирдах ажилтнууд болон анхдагч ахмадууд, иргэдийн төлөөлөл уригдан оролцов. Ёслолын ажиллагааны эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох тухай Монгол Улсын Засгийн Газрын тогтоолыг бүрэн эхээр нь уншиж, сонордуулсан юм.
     Тус үйл ажиллагааг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нээж, хэлсэн үгэндээ “Өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотод Эрдэнэтийн бүтээн байгуулалтын 40 гаруй жилийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал тохиож байна. 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон захиргааны байгууллага дэмжин, энэ оны 9-р сард Монгол Улсын Засгийн Газарт уламжилсан юм. Орхон аймаг, Эрдэнэтчүүдийн энэхүү саналыг Засгийн газар хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох тогтоол гаргалаа. Хорьдугаар зууны Монгол орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт Ю.Цэдэнбал агсантай салшгүй холбоотойг та бүхэн мэднэ. Түүний Монголоо гэх чин сэтгэлийн нэгээхэн хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт байлаа” онцлов.
     Дараа нь Ю.Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор, профессор С.Галсан Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ нэгэн даалгаврыг хүлээн авснаа дуулгасан юм. Тэрээр ” Би өнөөдөр нэг даалгавартай ирлээ. Уржигдар манай академийн ерөнхийлөгч Цэдэнбалын Зоригтой утсаар ярьсан юм. Тэр надад Цэдэнбалын Зориг Монголын ард түмэнд, Монгол Улсын Засгийн Газарт, Улсын Их Хуралд гүн талархал илэрхийлж байна.  Монгол Улсын Их Хурлын даргын шийдвэрээр Засгийн газрын түвшинд  Монгол улс даяар энэхүү түүхэн их хүний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх болсон явдал бол хүн төрөлхтөний түүхийн шударгын шударга хуудсанд яг мөргөж байна гэж би чин сэтгэлээсээ бодож явдаг. Миний энэ үгийг та заавал дамжуулж өгөөрэй гэснийг “ үгийнхээ эхэнд бахархалтайгаар хэлэв.  Мөн  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг үйлдвэрийнхээ нийт ажиллагчдад баяр хүргэж, “Ю.Цэдэнбал бол Монгол төрийн шалгарсан менежер байж, улсын эдийн засгийн бодлого, аж үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог үүсгэн хөгжүүлэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр зэрэг манай орны аж үйлдвэрийн уул уурхайн 80 гаруй хувийн үүд хаалгыг нээхэд биечлэн оролцсон түүхтэй хүн. Ялангуяа Эрдэнэтийн бүтээн байгуулалт бол үүнийг батлах тодорхой баримт юм” гэж тодотголоо.  Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дээд шагнал болох “Эрдэнэт дээд өргөмжлөл”-өөр нэхэн шагнах ёслолоор үргэлжилсэн. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 2016 оны 9 сарын 15-ны өдрийн А/503 тоот тушаалаар  20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргаж, онцгой гавьяа байгуулсныг үнэлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсныг түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт дээд өргөмжлөл медалиар нэхэн шагнасныг тус үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гардуулав. Энэхүү шагналыг Ю.Цэдэнбал агсны төрсөн эгчийн охин П.Сүрэн гардан авсан юм.  
     Энэ үеэр Ю.Цэдэнбалын Академийн “Алтан од” медалиар Ж.Банзрагч,Ж.Баатархүү , Б.Найдан, С.Лхаажав нарын 10 хүнийг, Алтан медалиар Б.Мажинбуу, О.Отгонбаяр, Д.Улаанхүү, Г.Баатарсүрэн нарын 10 хүнийг тус тус шагналаа. Мөн Уурхайчин соёлын ордон, Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид, Орхон аймгийн ЕБС-ын сурагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолт болсон. Түүнчлэн Хүндэтгэлийн өдөрт зориулсан“Ю.Цэдэнбал- Зууны манлай бүтээн байгуулалт-Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж,  Ю.Цэдэнбал агсны амьдрал, их үйл хэргийг харуулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв. Ийнхүү Монгол улсын хөгжлийн түүчээ Эрдэнэт үйлдвэр ХХК , Монгол түмний их удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны нэрээр овоглох боллоо.


 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %