Эко орчин-2016 уралдааны шилдгүүд тодорлоо

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалын дагуу 2016 оны 4-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 1-ний өдрийг хүртэл үйлдвэрийн нийт цех нэгжүүдийн дунд зарласан “Эко орчин-2016” уралдаан дүнгээ гаргаж, шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд бусдыгаа манлайлан, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд санаачлагатай, идэвхтэй оролцсон шилдгүүдийн шагналыг гардуулах ёслол “Оюу” танхимд болов. Ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ болон цех хэлтсийн удирдлага, байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм.
     “Эко орчин-2016” уралдааны үндсэн зорилго нь уул уурхайн сөрөг нөлөөллийг багасгахад бид хэрхэн оролцох вэ, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалж, унаган төрхөөр нь авч үлдэхэд бид юу хийж чадах вэ гэдгийг тодорхойлж, байгалийн нөхөн сэргээлтийг тогтвортой хийж хэвшүүлэхэд чиглэгдсэн гэдгийг уралдааныг зохион байгуулах комиссын дарга, ХАБЭАБОХХ-ийн Байгаль орчин хариуцсан орлогч О.Эрдэнэтуяа уг үйл ажиллагааны эхэнд онцлов. Тус уралдаан нь  Эрдэнэт үйлдвэрийн нийт цех нэгжүүдийг хамруулж, орчны талбайд мод тарих, “Ногоон төгөл” төслийн хүрээнд гаргасан санаачлага, гадна талбайн зүлэгжүүлэлт, тохижилт, хог хаягдал ангилан ялгаж, төрөлжүүлэх, хоёрдогч түүхий эд ашиглан бүтээл хийх, Хангал голын цэвэрлэгээ, эко алхалт зэрэг олон шалгуур үзүүлэлтийн биелэлтийг дүгнэсэн байна.  Уралдааны явцад  үйлдвэрийн бүтэц нэгжүүд өөрсдийн харьяа нутаг дэвсгэрт 10 төрлийн 6688 ширхэг мод тарьж, 15507 ширхэг цэцгийн мандал тарьж ургуулсан нь тус үйл ажиллагааны нэг үр дүн гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
     “Эко орчин-2016” уралдаан шилдгүүдээ 3 бүлгээр шалгаруулсан байна. Эхний бүлэг буюу үндсэн цехүүдийн шалгаруулалтанд Хүдрийн ил уурхай,  Авто тээврийн байгууллага, Засвар механикийн заводын хамт олон тэргүүн байруудад шалгарсан бол удаах бүлэг буюу туслах цехүүдийн шалгаруулалтыг Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цех, Тээвэр ложистикийн алба, Барилга засварын цехийн хамт олон тус тус манлайллаа. 800,000 төгрөгийн урамшууллыг гардав. Уралдааны 3-р бүлэг буюу нийгмийн цехүүдийн шалгаруулалтыг Үйлчилгээ, аж ахуйн алба,  Эрд сүлж компани, Сэлэнгэ амралтын баазын хамт олон тэргүүлж, “Эко орчин-2016” уралдааны шилдэг болов. Уралдааны тэргүүн байрны эзэд тус бүр 1000000 төгрөгийн, дэд байрын шагналтнууд тус бүр 800000 төгрөгийн, 3-р байранд шалгарагсад тус бүр  600000 төгрөгийн шагнал хүртэв. Мөн энэ үеэр “Эко орчин-2016” уралдааныг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй оролцсон компанийн нэр бүхий ажилтныг мөнгөн шагналаар урамшуулсан юм.  

 



Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %