Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА, БОХХ-ээс Ногоон төгөл төслийн хүрээнд тарьсан бүх модыг коджуулах ажил эхэллээ. Энэ нь “Эко орчин 2016” аяны хүрээнд хийсэн нэг ажил юм. Монголчууд уул уурхайн нөхөн сэргээлт гэж их ярьдаг хэдий ч байгал дэлхийгээ сэргээх, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг орхигдуулах нь энгийн үзэгдэл болсон. Харин Монгол улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрийн хамт олон уул уурхайн нөхөн сэргээлт, хаалт хөгжлийн менежментийг шат дараатай хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Байгаль орчныг хамгаалах хэлтсийн санаачлагаар үйлдвэрийн бүсэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дүйцүүлэн хамгаалах бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох зорилгоор “Ногоон төгөл” төслийг 2013 оны 8 дугаар сард хэрэгжүүлэн 30 га талбайг хашаажуулж, усалгааны бүрэн систем суурилуулсан. Компанийн нийт цех, хэлтсүүдийн ажилчдыг хамруулан 20 гаруй төрлийн 13 000 ширхэг мод тарьжээ.Үүнээс 30 мод коджуулаад байна. Гар утсандаа бар кодны аплекешн татаж суулгаснаар Ногоон төгөл төслийн хүрээнд тарьсан модыг хэдэн оны хэдэн сард, хэн гэдэг хүн тарьсныг харж болох ажээ.
Ногоон төгөлийн модыг коджуулах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















