Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн бүтээлч хамт олон 11-р сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүллээ. Тус хамт олон оны эхнээс 5000 гаруй тонн зэсийн баяжмал дахь зэс илүү үйлдвэрлэж, 440 гаруй мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй адил байгааг онцлов.















