Эрдэнэт үйлдвэр үндэсний үйлдвэр болсонтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн батласан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 7-8-нд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд, М.Мөнхбаатар нар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзав. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон үйлдвэрийн чиглэл хариуцсан захирлууд болон бусад албаны хүмүүс уулзалтанд оролцлоо. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологийн дэвшил, хүний нөөцийн бодлого, бүтээн байгуулалт, үйлдвэрийн хэтийн төлөв, бизнес төлөвлөгөөний талаар танилцуулж санал бодлоо солилцов.















