Монгол Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Найрамдал өндөрлөг болон Монгол Оросын нэрт жанжнуудын хөшөөнд өнөөдөр цэцэг өргөлөө. Энэхүү ёслолд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа консулын газрын ажилтнууд, Эрдэнэт хотын цэргийн хүрээнийхэн, иргэдийн төлөөлөл оролцлоо.















