Шүүрлийн усны сувгийн гуравны нэгийг цэвэрлэжээ

Хаягдлын аж ахуйн шүүрлийн усны суваг  цэвэрлэх ажлыг Мон-Энерго компани 6-р сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт сувгийн гуравны нэгийг бүрэн цэвэрлэж, 11500 м3 булинга гаргасан байна. Хаягдлын далангаас шүүрч буй усыг цуглуулж авах, үйлдвэрлэлд эргүүлэн ашиглах зориулалттай энэхүү шүүрлийн усны  сувгийг цэвэрлэх ажлыг манай үйлдвэр өөрсдийн хүчээр шийдэх гэж оролдсон ч бүтээгүй байж. Шүүрлийн усны сувгийн урт 1265 м, өргөн нь 40 гаруй м, гүн нь  10 м орчим  бөгөөд булинга, элс, хайрга хуримтлагдсаар сувгийн гүн ердөө  4 метр орчим болсон байж. Мон-Энерго компанийн  инженерүүд энэ сувгийг цэвэрлэхэд зориулан гүүрэн кран бүхий иж бүрэн тоног төхөөрөмж зохион бүтээжээ. “Энэ ажилд нилээд хүндрэл учирч, илүү зардал гарсан ч бид шүүрлийн сувгийг бүрэн цэвэрлэх боломжтой. Хүйтний улирлаас шалтгаалан 10-р сарын 25-наас ажил зогссон. Ирэх оны 4-р сараас ажлаа эхлэн 8-р сард дуусгана” гэж тус компанийн захирал Г.Пүрэвсүрэн ярилаа. Шүүрлийн усны сувгийг цэвэрлэснээр Хаягдлын далангийн бат бэх байдал сайжрах юм. Мөн Хангалын гол руу ус алдахгүй болсноор энэ хавийн бохирдол багасах аж. Нөгөөтэйгүүр энэ сувгийг бүрэн цэвэрлэснээр жилд 5 сая м3  ус хэмнэж, Сэлэнгэ мөрнөөс татах ийм хэмжээний усыг эргүүлэн ашигласнаар манай үйлдвэрт  жилд 3,5-3,8 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг гарах ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %