Механик цехийн Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн хамт олон Механик цехийн урд талбайд эко орчин бүрдүүлэхээр зорьжээ. Газар доорх шугам сольсноос энд тэндгүй овоолсон шороо үлдсэнийг тэгшлэн, хар шороогоор хөрсжүүлэн, 10-р сарын дундуур шар хуайсны үрсэлгээ суулгажээ. Зүлэгний үрсэлгээг хавар суулгах юм. Ийнхүү тус хэсгийн хамт олон ундуй сундуй байсан талбайг тохижуулан ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. “Манай хамт олон бүтээмжийн хөдөлгөөнд тун санаачилгатай, идэвхтэй оролцдог. Хамт олны дундаас багахан мөнгө цуглуулан сан байгуулж, санаачилсан зүйлдээ зориулан зарцуулдаг. Манайхан санал санаачилга гаргасандаа урамшиж, маг-таалын үгэнд баярлаж, хийсэн ажлаа харж баясдаг юм” гэж мастерууд ярилаа.
Эко орчин бүрдүүлж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















