Шинээр хэвлэгдэн гарч буй “Уул уурхайн Монгол-Англи толь”-д геологи, уул уурхай, эрдэсийн боловсруулалт, металлурги, уурхайн эдийн засаг, тухайлбал уул уурхайн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, салбарын бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчин, олон улсын худалдаа, гэрээ хэлэлцээр зэрэг олон чиглэлийг хамарсан 10,000 гаруй үг, хэллэгийг оруулжээ. Уул уурхайн салбарт ажиллагсад болоод энэ чиглэлээр суралцаж буй оюутан сурагчид, төсөл, хөтөлбөрийн ажилтнуудад мэргэжлийн туслах болох энэ номыг Эрдэс баялгийн эдийн засагч, МУ-ын уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандорж хэвлүүлэн гаргасан байна.

Холбоо барих:
Монголын Экспортлогчдын Холбоо, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж,Макро төв, Шуудангийн хайрцаг 352/20,Утас: 98980056, 99096856 Майл хаяг: galsandj2013@exportmongolia.mn















