Механик цехийн хамт олон цехийн гадна байрлах ашиглалтгүй олон жил болсон байрыг өөрсдийн хүчээр тохижуулан агуулахын зориулалтаар ашиглахаар ажиллаж байна. Агуулахад кран суурилуулан, бараа материал өрөх тавцанг шинээр хийжээ. Материалын агуулах, талбайгүйгээс Резин эдлэлийн хэсгийн ажлын байранд түүхий эдээ хураадаг аж. Агуулахтай болсноор ажлын байр өргөсөж, эмх цэгц сайжран, ажиллах таатай нөхцөл бүрдэх юм. Тус хамт олон нөөц бололцоогоо ашиглан, санхүүжилт шаардахгүйгээр 6х12 м хэмжээтэй энэхүү байрыг тохижуулж байна. Халаалттай уг байшин резинэн материал хадгалахад тохиромжтой юм.















