Механик цехийн бүтээмж чанарын “Эрч хүч” дугуй-лангийн хамт олны санаачилгаар цехийн урд байрлах Задгай агуулахын талбайг цэгцлэн ангилжээ. Бутлуурын конус, статер, насосны эд анги, хуяг, металл хийцүүд зэрэг овор ихтэй бэлэн бүтээгдэхүүнийг энэ талбайд хураадаг аж. Эмх цэгцгүй байх үед бараа материал авахдаа бүдэрч унах зэрэг эрсдэл гардаг байж. Ийнхүү цэгцэлснээр ХАБ-н эрсдэлийг бууруулж, цаг хугацаа хэмнэх аж. Энэхүү ажилд кран, өөрөө буулгагч автомашин ашиглан хэсэг бүрээс бригад гарган, ажлын бус цагаар нэг сар гаруй ажиллажээ.















