Механик цехийн дунд байрлах багажны хэсгийн ха-шааг байгалийн зураг чимэх аж. Бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд тус цехийн “Алсын хараа” дугуйлан ажлын байрыг гоо зүйн талаас анхааран, ажилчдын сэтгэлийг сэргээх энэ зургийг зуруулах санаачилга гаргажээ. 16х1,5 м хэмжээтэй энэ зургийг Орхон аймгийн зураачид урлаж байна. Ажлын байрны эрсдэлийг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй зэрэгцэн, ургаж буй нарны цацраг ойн чөлөөгөөр тусч, ан амьтан бэлчээрлэн яваа үзэсгэлэнт байгалийг харуулсан энэ зураг ажлын байрыг тохитой байлган, бидний сэтгэлийг сэргээж байна гэж эндхийн ажилчид сэтгэл ханамжтай байна.















