Засвар механикийн заводын Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсэгт Халуун төмрийн дархны коксоор ажилладаг зуухны бүтцийг нь өөрчилж, ажилд оруулахаар ажиллаж байна. Тус цех халуун төмрийн дархны ажилд ННО-16,12,12/13М маркийн дизелээр ажилладаг зуух ашигладаг аж. Энэ нь өдөрт 250 л дизель түлш зарцуулдаг. Овор багатай ажлыг ч энэ зуухаар гүйцэтгэдгээс үргүй зардал ихээхэн гардаг байсан байна. Үүнийг өөрчлөхөөр Д.Ариунзул ахлагчтай “Эрч хүч” дугуйлангийнхан коксоор ажилладаг зуухыг ажиллуулах санаачилга гаргажээ. Овор багатай ажлыг энэ зуухаар гүйцэтгэх бөгөөд сайжруулсан нүүрсээр ажилладаг болохоор түлшний зардлыг нилээд хэмнэх юм байна.
Коксоор ажилладаг зуух ашиглана
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















