Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын албаны монгол, орос ажилтнуудын дунд караоке дуун цэнгүүн “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Дуун цэнгүүнд 4 багийн 40 ажилтан оролцсоноос багийн дүнгээр Б.Майцэцэг ахлагчтай “Роза”баг түрүүлэв. “Орос дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны ялагчаар компрессорийн машинч Ч.Сэлэнгэ шалгарлаа. Энэ өдрүүдийн хүрээнд тус цех орос монгол ажилтнууд оролцсон танин мэдэхүйн цэнгээнт “Дөрвөн бэрх” , усанд сэлэлтийн тэмцээнүүд зохион байгууллаа.















