Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг танин мэдэхүйн асуулт хариултын Цэцэн бэр тэмцээн саяхан Уурхайчин соёлын ордонд боллоо. 7 дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд 19 цехийн эмэгтэйчүүд баг болж, танин мэдэхүй, Монголын түүх, шинжлэх ухааны нээлт, газар зүй зэрэг сэдвээр оюун ухаанаа сорьж өрсөлдлөө. Багийн дүнгээр Дулаан цахилгааны төвийн Галын бурхад баг түрүүлж, ХМТАЦ-ийн Цахим баг дэд, “Уурхайчин” соёлын ордны Уран гоо баг гутгаар байр эзэллээ. Мөн Төслийн менежментийн хэлтсийн Таван од, Эрчим хүчний цехийн Чандмань эрдэнэ багууд тусгай байрт шалгарлаа.
Цэцэн бэр тэмцээнд Дулаан цахилгааны төвийн баг түрүүлэв
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















