Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд, Монгол улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой болон Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаа орос ажилтнуудын дунд өнгөрсөн лхагва гарагт “Монгол орныг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн АХА тэмцээн боллоо. Уг тэмцээнд 56 орос мэргэжилтэн оролцож, монгол орны түүх, Чингис хаан, 2 орны найрамдлын талаарх мэдлэгээ сорьсноос ЦХАХ-ийн инженер Куракин Евгений Васильевич тэргүүлж, удаах байрт механик Коркин Виктор Иванович шалгарлаа. Энэ удаагийн уралдаанд Баяжуулах үйлдвэрт ажилладаг оросын бүх мэргэжилтэн оролцсоноороо онцлогтой боллоо.















