Сэргээн засах эмчилгээнд сувилуулагчдын хоол, сэтгэл ханамж чухал үр дүнтэй. Сувиллын хоол нь 2500-3300 орчим кл.калори илчлэг агуулсан байх шаардлагатай. Энэ шаардлагад нийцсэн нэрийн хоолны иж бүрдлийг “Эрдэнэт” сувилал баталжээ. Эмнэлэг сувиллын албаны хоол үйлдвэрлэл үйлчилгээний тасаг сувиллын 35 жилийн ойг тохиолдуулан “Нэрийн хоол сурталчилах өдөрлөг” зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр 14 тогоочийн 70 гаруй нэр төрлийн хоолноос шилдгээр шалгарсан “бүтээл”-үүдээр үзэсгэлэн гаргажээ. 2014 оны 11-р сарын 28-нд сувиллын тогооч нарын дунд нэрийн хоол шалгаруулах уралдаан зарлаж, эмчлэн сувилуулагчдад тохирсон илчлэгтэй хоолыг тодруулсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ЭСА-ны “Нэрийн хоол сурталчилах өдөрлөг”-ийн үеэр эмчилгээний зууш, хоолны амталгаат худалдаа зохион байгууллаа.