ХАБ-ын “нүүр тулсан” шуурхай

“Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн удирдлага долоо хоног бүрийн лхагва гарагт болдог цех, хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнуудын утасны шуурхай зөвлөлгөөнийг нүүр тулсан хэлбэрээр зохион байгуулахыг илүүд үзжээ. Учир нь ажилтнуудтай утсаар холбогдоход давхар, муу сонсогддог, илтгэх маягтай мэдээлэл өгдөг зэрэг хүндрэл учирч амьд холбоо харилцаа төдийлөн үүсдэггүй байна. Иймээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн ХАБ-ын ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг АБК-ийн дөрвөн давхрын хурлын танхимд хийж асуудлаа нүүр тулан ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо. Энэ удаагийн шуурхайгаар хэд хэдэн чухал асуудал хөндөгдсөн. Тухайлбал ажлын хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл, тэр дундаа нүдний шил, дуулганы хангалт нийлүүлэлт удаашралтай байгаа нь асуудал дагуулж мэдэхээр байгааг цех, хэлтсийн ХАБ хариуцсан инженерүүд дуу нэгтэй хэлж байв. Хөдөлмөр хамгааллын хангамжийн үйл ажиллагааг гадны мэргэжлийн компанид шилжүүлэх Аутсорсинг төсөл хэрэгжүүлэхийг яаравчлахгүй бол энэ асуудал өдөр бүхэн давтагдсаар л байгааг сануулсан. Түүнээс гадна эрүүл ахуйч эмэгтэй хаана, хэн, ямар химийн бодистой ажиллаж байгааг хянаж, бүртгэн мэдээлж байхыг тэдэнд анхааруулав. Энэ ярианаас үүдээд төмөрлөгийн “Хөх ган” үйлдвэрт  аюултай нөхцөл үүссэн тухай мэдээллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн эрүүл ахуйчид газар дээр нь очиж хэмжилт шинжилгээ хийхэд нүүрс хүчлийн хий зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байжээ. Үүнээс болж хүний амь нас эрсдсэн байна. Энэ нь зөвхөн тухайн үйлдвэрт төдийгүй байгаль орчинд хор нөлөөтэйг онцолсон. Сүүлийн үед Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн орчим очиход хүхэр мэдрэгдэхүйц үнэртдэг болжээ. 
Иймээс тэр орчимоос дахин хэмжилт шинжилгээ хийж өгөхийг Баяжуулах фабрикийн ХАБЭА-н албаны Байгаль хамгаалал хариуцсан ажилтан Л.Одонтунгалаг хүссэн. 
 
Харин энэ асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийнхэн төмөрлөгийн “Хөх ган” үйлдвэрийн удирдлагуудтай уулзан ярилцаж хамтран тодорхой шийдэлд хүрэхийн төлөө ажиллана гэж Ч.Бямбаа дарга мэдээллээ. Мөн энэ үеэр “РСЦ” ХХК-ийн элс хайрга татагч тоног төхөөрөмж дээр гарсан галын зөрчлийн асуудал жижиг гэлтгүй яригдсан. Манай компанийн хэмжээнд халаах тоноглолтой маш олон газар байдаг бөгөөд энэ долоо хоногт эдгээрт зорилтот шалгалт хийхээр болов. Цаашид халаах тоноглолуудыг хамгаалалттай болгох, хүн байхгүй тохиолдолд автоматаар унтардаг хэмжээнд хүртэл автоматжуулах, холболтуудыг улам сайжруулах гэхчилэн зорилтот олон арга хэмжээ авахаар төлөвлөв. Энэ жил манлайллыг үлгэр жишээ хэрэгжүүлэх зорилго тавьсан тус хэлтсийн удирдлаганд ажилладаг зарим инженер шуурхай зөвлөлгөөнд энгийн хувцастай ирсэн харагдана. Үүнийг хэлтсийн дарга гярхай ажиглан манлайллыг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэйг сануулаад авсан. Түүнээс гадна өрөөнд суудаг цагаа хорогдуулж ажлын байраар хяналт шалгалт хийж биш анхааруулга зөвлөмж өгч явж ажиллах арга барилыг түлхүү хэрэглэхийг ХАБ хариуцсан инженерүүдэд үүрэг болгов.   
Шуурхай зөвлөлгөөний төгсгөлд тус хэлтсийн инженер Ц.Оргил ХАБ-ын үйл ажиллагааны нэгдсэн самбар ажиллуулах болсныг мэдэгдээд тэмдэглэл хэрхэн хөтлөх талаар нэг бүрчлэн тайлбарлалаа. Энэхүү самбарыг үйл ажиллагаандаа хөтлөн хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтойг түүнээс тодруулсан юм. 
“Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн инженер Ц.ОРГИЛ:  
-Олон улсын компаниудын туршлагыг судлахад ХАБЭА-н үйл ажиллагаа хэнд ч харагдахуйц, нээлттэй, чөлөөтэй байдаг. Ослын үзүүлэлт ямар түвшинд байна, хаана ямар асуудал тулгамдаж байна, тэрийг хэрхэн шийдвэрлэж байгаа үйл явцыг самбараар нээлттэй мэдээлдэг. Манай дээр аваад үзэхээр оны эхэнд болж байсан үйл явдал, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн төлөвлөгөөт ажил, арга хэмжээ оны төгсгөлд мартагддаг. Өөрөөр хэлбэл анхаарлаас мултраад орхигддог. Харамсалтай нь, орхигдсоноос болоод асуудал давтан гарах тохиолдол байдаг. Аливаа нэг цех дээр жижиг асуудал гарлаа гэхэд ХАБЭА-н хэлтсийнхэн болон тухайн цехийнхэн мэдээд битүүхэн өнгөрдөг талтай. Тиймээс бусдад сургамж маягаар мэдээлэх, ийм зөрчил гарсан шүү гэдгийг үргэлж сануулж анхааруулах үүднээс үйл ажиллагааны бүх үзүүлэлтийг дүрслэн харуулах зайлшгүй шаардлагатай. Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд самбарын системээр харуулж ажилладаг. Энэ тэргүүн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна. Нөгөө талаар  манай хэлтсийн үйл ажиллагаа бүтээмжтэй нягт уялдаатай болчихлоо. Тэр тусмаа бүтээмжийн суурь аргачлал болох ажлыг алхам алхамаар сайжруулах зарчмаар хэрэгжүүлдэг 5 сайн үйлсийн систем манай хэлтэст ирсэн. Бид хаана алдаад байна, түүнийг шийдвэрлэх ямар арга зам байна, бид юунд хүрэх гээд тэмүүлээд байна энэ бүхнийг нээлттэй харуулах үүднээс эхний ээлжинд хэлтэс дотроо үйл ажиллагааны энэ самбарыг ажиллуулахаар болсон. Манай хэлтэс маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хамгаалах хэрэгслийн, галын, химийн цацрагийн инженер ажиллаж байна. Тэд бие биенийхээ хийж байгаа ажлыг тэр болгон мэддэггүй. Энэ самбар тэдний “уулзах цэг” байх юм. Магадгүй, хэн нэгэн ХАБ-ын инженерт өөр чиглэлийн асуулт ирэхэд хариулахад бэлэн байх ёстой.  Тиймээс үйл ажиллагааны нэгдсэн самбар ажиллуулах нь чухал ач холбогдолтой” гэв. 
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн үйл ажиллагааны бүхий л мэдээлэл нээлттэй болж, өнгө будаг ялгаран цэгцтэй харагдах болов.  
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.

Үс засуулвал:
Суудал:

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %