Монгол улсад Санхүү эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой энэ онд тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын эхний 7 хоногт Орхон аймгийн санхүүгийн ажилтнууд, эдийн засагч, нягтлан бодогчид төрөл бүрийн спортын уралдаан, үйл ажиллагааг зохион байгуулж шилдгүүдээ тодруулан санхүүгийн салбарын ажилтнуудын баярыг хамтдаа тэмдэглэдэг. Энэ удаагийн спортын тэмцээнийг “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүчид ахмадын шатар, буухиа, гар бөмбөг, олс таталт гэсэн төрлөөр 2014 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Багийн нийлбэр дүнгээр 3-р байранд “ХААН” банкны баг, 2-р байранд “ЭБЦТС” ТӨХК баг орсон байна. “Эрдэнэт” үйлдвэрийн “ГОК-1” баг тэргүүн байранд шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.